Questions? +1 (202) 335-3939 Login
Trusted News Since 1995
A service for global professionals · Thursday, June 5, 2025 · 819,179,366 Articles · 3+ Million Readers

Вьетнам Францтай 10 тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулж, АНУ-тай харилцаагаа бататгав — EBC тайлан

АНУ болон Францын тугуудын тунгалаг давхаргатайгаар үдшийн гэгээнд Ханойн тэнгэр баганадсан барилгуудын дүр зураг — Вьетнамын эдгээр хоёр улстай стратегийн харилцаагаа гүнзгийрүүлж буйг илтгэнэ. – EBC

Вьетнамын тэнгэр баганадсан барилгууд АНУ болон Францын тугийн давхаргаа доор гэрэлтэн харагдаж буй нь тус улсын дэлхийн худалдааны дипломат харилцаа болон хил дамнасан хөрөнгө оруулалтын урсгалд эзлэх үүрэг нэмэгдэж буйг бэлгэднэ.

Вьетнамын Францтай хийсэн 10 тэрбум ам.долларын гэрээ ба АНУ-тай харилцаа Ази дахь худалдааны урсгал, хөрөнгө оруулагчдын хандлагыг илтгэнэ.

VIETNAM, June 3, 2025 /EINPresswire.com/ -- Вьетнам нь олон туйлт дэлхийд геополитик болон эдийн засгийн гүүр болох байр сууриа хурдацтай бэхжүүлж байна. 5-р сарын 26-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Ханойд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс агаарын орон зай, эрчим хүч, дэд бүтэц, эмийн салбар зэрэг чиглэлээр нийт 10 тэрбум ам.доллараас давсан гэрээнүүд байгууллаа.

Энэхүү зарлалыг АНУ-Вьетнамын худалдааны хэлэлцээний эрчимжсэн үе давхцан дагалдаж байгаа нь Вьетнамын стратегийн үнэ цэнийг Барууны улсуудын хувьд улам бүр тодруулж байна.

EBC энэхүү дипломат тэнцвэрийн үйл явдал дэлхийн хөрөнгийн урсгал, хил дамнасан худалдааны стратеги, хөрөнгө оруулагчдын байр сууринд хэрхэн нөлөөлж болохыг шинжилж байна.

Вьетнам–Францын хэлэлцээр: 10 тэрбум ам.долларын стратегийн итгэлцлийн илэрхийлэл

Вьетнам–Францын Төрийн тэргүүнүүдийн форумын хүрээнд “Airbus”, “EDF”, “Sanofi” зэрэг томоохон компаниудтай байгуулсан 30 гаруй худалдаа, хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн бөгөөд Францын Вьетнамд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын санаачилга болжээ.

Эдгээр хэлэлцээр Европын Холбооны хангамжийн сүлжээг төрөлжүүлэх стратегийн хүрээнд Вьетнамын хөрөнгө оруулалтын чадавх улам нэмэгдэж байгааг баталж буй хэрэг.

Vietnam Plus-ийн мэдээлснээр Франц Вьетнамын Европын Холбооны дөрөв дэх том худалдааны түнш юм. Харин Вьетнамын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (VCCI)-ын дэргэдэх Дэлхийн худалдааны байгууллагын төвөөс мэдээлснээр Вьетнам–ЕХ-ны нийт худалдааны хэмжээ 2024 онд 68.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд Вьетнам 35 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ (2023 онд энэ тоо 28.7 тэрбум ам.доллар байсан).

Эдгээр шинэ гэрээнүүд Вьетнамын бүс нутгийн цэвэр эрчим хүч, өндөр технологийн үйлдвэрлэл, технологийн экспортыг төвлөрүүлэх зорилгыг хурдасган хэрэгжүүлэхэд чухал түлхэц өгөх хүлээлттэй байна.

“Энэ бол зүгээр нэг дипломат харилцаа биш — эдийн засгийн байр сууриа тодорхойлох алхам юм” хэмээн EBC Санхүүгийн Групп(UK) ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Барретт онцлов.
“Вьетнам аль нэг гүрний нөлөөнд авталгүйгээр олон талт хөрөнгө оруулалтыг татаж чаддагаараа өнөөгийн хоёр туйлт дэлхийн нөхцөлд ховор давуу талтай улс юм. АНУ-БНХАУ-ын худалдааны зөрчилдөөн дунд төвийг сахисан үйлдвэрлэлийн төв байснаараа урт хугацаанд ашиг хүртэж ирсэн. Гэвч энэ нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Өмнөх засгийн газрууд бүс нутгийн түншлэлийг бэхжүүлэхийг зорьж байсан бол ирээдүйн АНУ-ын удирдлага, ялангуяа Трампын үед Вьетнам шиг орнуудыг түнш гэхээсээ илүү өргөн хүрээний эдийн засгийн бодлогын дарамтын хэрэгсэл болгон харах хандлагатай байж болзошгүй."

АНУ–Вьетнамын харилцаа: Өргөжин тэлж буй түншлэл, зөрчилдөөнөөс ангид

Үүний зэрэгцээ Вьетнам АНУ-тай арилжаа, стратегийн хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байна. Хамтын ажиллагааны гол чиглэлүүдэд:

- Хагас дамжуулагч үйлдвэрлэл

- Стратегийн эрдэс баялаг

- Цэвэр эрчим хүч

- Хиймэл оюун ухаанд суурилсан үйлдвэрлэл

зэрэг салбарууд багтаж байгаа бөгөөд эдгээр нь АНУ-ын өргөн хүрээтэй “Хятад+1” болон эрсдэл сааруулах стратегийн салшгүй хэсэг юм.

АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газрын мэдээлснээр 2024 онд АНУ ба Вьетнамын нийт бараа бүтээгдэхүүний худалдаа 136.6 тэрбум ам.долларт хүрсэн нь 2023 оноос 19.3 хувиар буюу 22.1 тэрбум доллараар өссөн үзүүлэлт болжээ. Үүний үр дүнд Вьетнам нь АНУ-ын долдугаар том худалдааны түнш болж, 2018 онд эзэлж байсан арван хоёрдугаар байрнаас огцом урагшилжээ.

Мөн АНУ 2023 оны сүүлээр батлагдсан АНУ–Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд Вьетнамын дижитал эдийн засгийг дэмжих хэд хэдэн санаачилгыг танилцуулсан байна.

“АНУ-д найдвартай түнш хэрэгтэй ч, хэт хамааралтай байхыг хүсэхгүй байгаа. Вьетнам энэ тэнцвэрийг хангаж чадна” гэж EBC Санхүүгийн (UK) ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Барретт тайлбарлав.

“Стратегийн саармаг байр суурь болон өсөн нэмэгдэж буй технологийн чадамж Вьетнам руу чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгалыг шинэ чиглэлд эргүүлж, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг дахин тодорхойлох магадлалтай.”

Хуваагдсан дэлхийд өсөн нэмэгдэж буй төв цэг

Хоёр туйлт эвсэл давамгайлсан энэ цаг үед Вьетнамын ухаалаг тэнцвэртэй гадаад бодлого нь эдийн засгийн шинэ жишиг болсон гэж хэлж болно—тодорхой нэг эвсэлд баригдалгүй, олон чиглэлээс хөрөнгө татах чадвар бүхий энэ загвар нь бусад хөгжиж буй орнуудад үлгэр жишээ болж байна.

EBC Financial Group-ийн үзэж буйгаар Вьетнамын ач холбогдол зөвхөн экспортын амжилтаар хязгаарлагдахгүй. Харин ч Ази–Номхон далайн бүсэд тогтвортой байдал, улс төрийн төвийг сахисан байр суурь, технологийн шинэчлэл-ийг эрэлхийлж буй хөрөнгө оруулагчдад зориулсан урт хугацааны хөрөнгө оруулалтын боломж гэж харж байна.

EBC-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.ebc.com/ хаягаар орж үзнэ үү.

###

EBC Санхүүгийн Группийн Тухай

Лондон хотын санхүүгийн төвд үүсгэн байгуулагдсан EBC Санхүүгийн Групп хөрөнгө удирдлага, брокерийн үйлчилгээний чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Лондон, Сидней, Хонконг, Сингапур, Кайманы арлууд, Бангкок, Лимассол зэрэг дэлхийн томоохон санхүүгийн төвүүдэд салбартай тус компани хувь хүн болон байгууллагуудад валют, түүхий эд, хувьцаа, индекс зэрэг олон төрлийн санхүүгийн зах зээлд шууд нэвтрэх боломжийг олгодог.

Компанийн бүс нутгийн салбарууд харьяа улсынхаа зохицуулах байгууллагаар зохицуулагддаг бөгөөд ёс зүй, ил тод байдлыг гол зарчим болгож ажилладаг. EBC Санхүүгийн Групп (UK) Limited нь Их Британийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FCA) харьяанд, EBC Санхүүгийн Групп (Cayman) Limited нь Кайманы Арлуудын Санхүүгийн Зохицуулах Газраар (CIMA), харин Австралийн салбарууд нь Австралийн Үнэт Цаас ба Хөрөнгө Оруулалтын Комиссын (ASIC), EBC Financial (MU) Ltd Маврикийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FSC) зохицуулалтад тус тус хамаардаг.

40 гаруй жилийн туршлага бүхий санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн EBC-ийн баг Плазагийн Гэрээ, 2015 оны Швейцар франкийн хямрал, COVID-19 цар тахлын үеийн зах зээлийн савлагаа зэрэг дэлхийн томоохон эдийн засгийн мөчлөгүүдийг даван туулж ирсэн туршлагатай. Компанийн соёл нь шударга байдал, харилцан хүндлэл, хөрөнгө хамгаалалтыг нэн тэргүүнд тавьж, хөрөнгө оруулагч бүрийн харилцааг онцгой ач холбогдолтойгоор хүлээн авч, хүндэтгэлтэй ханддаг зарчимд тулгуурладаг.

EBC Санхүүгийн Групп алдарт FC Barcelona клубын Албан ёсны Гадаад Валютын Түнш байгууллага бөгөөд Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, Африк болон Номхон далайн бүс нутгуудад тусгай чиглэлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. НҮБ-ын Сан болон дэлхийн хамгийн том оролцоонд суурилсан кампанит ажил болох “United to Beat Malaria” хөтөлбөрийн түншлэлийн хүрээнд дэлхийн эрүүл мэндийн санаачлагуудад хувь нэмэр оруулж байна.

Мөн EBC Оксфордын Их Сургуулийн Эдийн Засгийн Тэнхимийн хэрэгжүүлдэг “Эдийн засагчид юу хийдэг вэ?” олон нийтэд зориулсан боловсролын цувралыг дэмжин оролцож, эдийн засгийн ойлголтыг олон нийтэд энгийн, хүртээмжтэй байдлаар хүргэж, нийгмийн тулгамдсан асуудлуудын талаарх ойлголт, хэлэлцүүлгийг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

https://www.ebc.com/ 

Michelle Siow
EBC Financial Group
+60 163376040
michelle.siow@ebc.com
Visit us on social media:
LinkedIn
Instagram
Facebook
YouTube
X
Other

Powered by EIN Presswire

Distribution channels: Banking, Finance & Investment Industry, Business & Economy, Manufacturing, Politics, World & Regional

Legal Disclaimer:

EIN Presswire provides this news content "as is" without warranty of any kind. We do not accept any responsibility or liability for the accuracy, content, images, videos, licenses, completeness, legality, or reliability of the information contained in this article. If you have any complaints or copyright issues related to this article, kindly contact the author above.

Submit your press release